ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

ОХУ-ын дотоодод шатахууны хомсдол үүсчээ

ОХУ-ын дотоодод шатахууны хомсдол үүсчээ

ОХУ даяар шатахууны ноцтой хомсдол үүссэн гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон улсын хэвлэлүүдээр гарч эхэлсэн ч албан ёсны эх сурвалжуудын мэдээллээр улс даяар бүрэн хэмжээний хомсдол үүсээгүй, харин зарим бүс нутагт нийлүүлэлтийн доголдол гарсан байна.

Reuters агентлагийн мэдээлснээр, Украин талын дроны довтолгоонд Оросын хэд хэдэн нефть боловсруулах үйлдвэр өртсөний улмаас шатахууны үйлдвэрлэл түр хугацаанд буурч, улмаар зарим бүс нутагт бензин, дизель түлшний олдоц хязгаарлагджээ. Ялангуяа Алс Дорнод, Зүүн Сибирийн зарим мужид шатахуун түгээх станцууд дээр дараалал үүсэж, худалдан авах хэмжээг хязгаарласан тохиолдол гарсан байна .

Үүсээд буй дарамтыг бууруулахын тулд Оросын Засгийн газар бензин, дизель түлшний экспортыг хязгаарлах арга хэмжээг үргэлжлүүлэхээр хэлэлцэж байгаа бөгөөд дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор Белоруссаас шатахууны импорт нэмэгдүүлэх алхам хийжээ .

Гэсэн хэдий ч зарим шинжээч, хэвлэлүүд “улс даяар шатахуун тасарсан” гэх мэдээллийг хэт дэвэргэж байна гэж үзэж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна