ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

M.Говьсайхан: Сургууль, цэцэрлэгийн их засварын ажлыг хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар ажиллаж байна

M.Говьсайхан: Сургууль, цэцэрлэгийн их засварын ажлыг хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар ажиллаж байна

Сурагчдын суралцах орчныг сайжруулж, багш, сурган хүмүүжүүлэгчдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт болон их засварын ажилтай холбогдох албаны хүмүүс танилцаж, гүйцэтгэлийг эрчимжүүлэх ажлыг өрнүүлж байна.

Тухайлбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан болон албаны бусад хүмүүс Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн их засварын ажлын явцтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өлгөө.

 

Нэгдүгээр сургуулийн хичээлийн үндсэн байр нь 1940 онд баригдсан Монголын анхны дөрвөн давхар барилга бөгөөд олон жилийн ашиглалтын явцад барилгын инженерийн шугам сүлжээ, дотор болон гадна хийц, анги танхим, нийтийн эзэмшлийн хэсгүүдэд их засвар, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас эхлүүлсэн.

 

Энэ үеэр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас энэ хичээлийн жилд байнгын ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын болон их засварын нийт 32 төсөл арга хэмжээ байгааг тус газрын дарга М.Говьсайхан онцлоод хичээлийн шинэ жилээс өмнө засварын ажлыг дуусгахаар ажиллаж буйгаа илэрхийллээ.

Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын 15 ажил, их засварын 17 ажил хийгдэж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай дуусгаж, хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах шаардлагатай байгааг онцоллоо.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:M.Говьсайхан

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна