ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Уурхайн талбайгаас дэлхийн аварга хүртэл

Уурхайн талбайгаас дэлхийн аварга хүртэл

Энэ ялалт зөвхөн түүний хувьд бус, Монголын ард түмний хувьд чухал, бахархалтай мөч байлаа.

Энэ ялалт зөвхөн түүний хувьд бус, Монголын ард түмний хувьд чухал, бахархалтай мөч байлаа.

Спортын түүхийн нэгэн шинэ хуудас амжилтаар бичигдлээ. Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн 36 настай Б.Энх-Оргил өнөөдөр бидний бахархал, Монголын спортын түүхийн гэрч болсон амжилтаараа дэлхийн тавцанд нэрээ гаргалаа. Тулааны спортоор 26 жил хичээллэж, олон зуун хүнээс ялж, “One Championship” холбооны аварга болж эх орныхоо нэрийг дэлхий даяар дуурсгаж чадсан түүнээр Монголчууд бахархаж байна.

Б.Энх-Оргилын тулааны зам тавдугаар ангиас эхэлжээ. Ховд аймгийн "Эрин" таеквондо клубт орж, анхны бэлтгэлээ хийж байсан тэр үеэс өнөөдрийг хүртэлх зам нь зүтгэл, хүсэл тэмүүлэл, тэсвэр хатуужил л хамгийн чухал зүйл байв. Тулааны спортод орох, бэлтгэл хийх нь төдийгүй, сэтгэлийн хат, зорилго нь түүнийг ялалт бүрт хүргэсэн.

 Монголын нэрийг дэлхийд таниулсан Б.Энх-Оргил нь “Оюутолгой” ХХК-ны Логистикийн хэлтэст ажилладаг бөгөөд энэ нь түүний амжилтын хажуугаар ажил мэргэжлээ ч алдахгүй, амьдралынхаа тэнцвэрийг олж чадсаныг харуулж байна. 

Өнөөдрийн аваргын тулааныг  Б.Энх-Оргилд "Эрч хүчийг маань шавхсан тулаан байлаа, үнэхээр ядарлаа"  гэж тэрбээр тодотгосон юм.

 Энэ ялалт зөвхөн түүний хувьд бус, Монголын ард түмний хувьд чухал, бахархалтай мөч байлаа. “Багшийнхаа ачийг хариулж чадлаа. Энэ бол Монгол түмний ялалт байлаа” гэж тэрбээр хэлжээ. Түүний багш Ж.Нарантунгалаг 2014 онд "One Championship"-ийн аварга болж байсан түүхтэй.

Тэгвэл энэ цаг мөчөөс багш, шавь хоёр аварга болж, шинэ түүхийг бичиж эхэлсэн нь Монголын спортын түүхэнд үүрд үлдэх ялалт юм.

Дэлхийн аварга, Монголын бахархал  Б.Энх-Оргил.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Б.Энх-Оргил

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (1)

Z
zochin 2025 оны арван хоёрдугаар сар 7

amjilt