ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Тайланд улсад зорчих иргэдийн анхааралд

Тайланд улсад зорчих иргэдийн анхааралд

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын баруун Бенгал мужид Нипах вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Тайландын Хаант улсын Өвчний хяналтын газраас халдварын эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, холбогдох үзлэг, тандалтыг Олон улсын эрүүл мэндийн дүрэмд нийцүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнд, Халдварын эрсдэлтэй дээрх бүс нутгаас ирж буй зорчигчид тус улсын Эрүүл мэндийн “Т.8” маягтыг бөглөх, биеийн халууныг хэмжих, аяллын түүх болон биед илэрч буй шинж тэмдгийн талаар асуумж авч, халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг тусгаарлах аж.

Тайландын Хаант улсад одоогоор Нипах вирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч иргэд анхааралтай байж, өөрийгөө болон бусдыг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-наас анхаарууллаа.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Тайланд

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна