Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд тэтгэврийн асуудлыг нэг талд нь даруй гаргахыг санууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Тэтгэврийн хэмжээ өндөр байсан бол ахмадууд тэтгэврийн зээл авах гээд байхгүй шүү дээ. Асуудлын гол нь бага тэтгэвэр авч байгаад. Нөгөөтэйгүүр ахмадууд өөрсдийгөө тэжээх гээд балараад байгаа ч юм биш. Орлого нь хүрэхгүй, ач гуч гээд Монгол Улсын ирээдүйг бэлтгэж байгаа хүмүүс. Монголбанкны удирдлагууд өөрсдөө тэтгэвэрт гарахгүй юм шиг, хоёрдугаарт өнөөдөр олж байгаа орлого нь хангалттай байгаа учраас ахмадуудын асуудлыг ойлгохгүй байна" гэв.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Монголбанк тэтгэврийн зээлийн 24 сарыг цуцалсан, ахмадын зээлийг 36 сараар олгох эрх нь арилжааны банкуудад бүрэн бий" гэсэн хариултыг өглөө.





