ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Тэтгэвэр тогтоолтыг шинжлэн судлах ажлын хэсэг байгуулав

Тэтгэвэр тогтоолтыг шинжлэн судлах ажлын хэсэг байгуулав

Одоогоор банкууд өөрийн гэрээний нөхцлийн дагуу хүүг тогтоогоод зээл олгож байгаа.

Одоогоор банкууд өөрийн гэрээний нөхцлийн дагуу хүүг тогтоогоод зээл олгож байгаа.

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэж, ӨБХ-нд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсон ажлын хэсэг байгууллаа.

 

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Гэр бүл, Нийгмийн хамгааллын яам, Монголбанканд УИХ-аас чиглэл болгосон зээлийн хүүг багасгах, хугацааг уртасгах, тэтгэврийн зээлийн хэмжээнд хязгаар тавихгүй байх зэрэг хэд хэдэн чиглэлтэй холбогдуулан 5 зүйл бүхий асуулга тавьсан. Монголбанк тэтгэврийн зээлийг хязгаарлалтгүй олговол зээлийн чанарт нөлөөлж, инфляци үүснэ, тодорхой судалгаа хийж байгаа гэсэн хариу ирүүлсэн байна. Харин байнгын хорооны хуралдаанд Монголбанк арилжааны 9 банктай жил бүр гэрээ хийж, хамтран ажилладаг боловч арилжааны банкны үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Одоогоор банкууд өөрийн гэрээний нөхцлийн дагуу хүүг тогтоогоод зээл олгож байгаа. 

Монголбанкнаас арилжааны банкуудад тавьсан өр орлогын хэмжээ, зээлийн хугацаа зэрэг бүх хязгаарлалтуудыг цуцалсан хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч тайлбарлав.

 

 Харин арилжааны банкууд бусад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлээд зээлдүүлдэг тул эх үүсвэрийг шийдэж, Монголбанк эрсдлийн хэмжээ, заавал байлгах нөөцийг багасгаж өгвөл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

May be an image of one or more people, newsroom and text

Ахмадууд анх тэтгэвэр тогтоолгохдоо цалин түүнтэй адилтгах орлого, түүний өнөөгийн үнэ цэнэ, шинэчлэн тогтоох итгэлцүүр, тэтгэмжийн хэмжээ багассан гэдэг гомдлоор нэр бүхий 21 иргэнээс өргөдөл гомдол ирүүлсэн байна. Иймд Өргөдлийн байнгын хорооноос дээрх асуудлыг шинжлэн судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

 

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч
Холбоотой:Тэтгэвэр

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (1)

E
Erka2025 оны арван хоёрдугаар сар 2

Ацнуудаа НДЕГ хуулиар далайлгасан луйварчингууд. Тэтгэвэртэй иргэн өнгөрөхөд НДСангаас төл. Насаараа НДШ төлчихөөд тэтгэвэрт гарахдаа гадаадууд шиг авч болохгүй үзсэний хохь амьдын зол гээд шаана новшнууд