ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

ЗГ: Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

ЗГ: Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.12.24/ 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар,

  • -“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • “Төрийн өмчийн музейд зэрэглэл тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай”

  • Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол/

  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*

  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*

  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2023 оны 01 дүгээр тогтоол/

  • “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • “Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /

  • “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”/

  • Бусад асуудал* Танилцуулах асуудал

  • Төсөв, эдийн засгийн хүндрэлийг даван туулах 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар

  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 76 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд ашигт малтмалын лицензийн тооллого хийх ажлын явц байдал*

  • Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулах талаар

  • Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ын талаар

  • Хаврын мах бэлтгэлийн талаар тус тус хэлэлцэнэ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:засаг

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна