Улсын төсөв хүнд байна. "Тэтгэвэр нэмэх мөнгөгүй, хаа хаанаа бүсээ чангал хэмээн уриалж буй" төр 16 дэд сайд томилох гэж байгаа нь бодлогын шийдвэр гэхээсээ илүү иргэдийн бухимдлыг илүүтэй төрүүлж байна.
Сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалуудад мэргэжил, туршлагаар бус нэр танил, шоу, сонгуулийн гавьяагаар хэмжигдэх хандлага давамгайлж ирсэн. Манлай уяач, спортын алдартан, сошиалд танигдсан бизнес эрхлэгч гээд төрийн бодлогоос илүү олны танил байдал нь үнэлэгдэх жишээ цөөнгүй.
Дэд сайд гэдэг бол шагналын суудал биш. Салбарын бодлого зангидах, хариуцлага үүрэх, олон нийтийн өмнө үлгэрлэх албан тушаал. Гэтэл бодит байдал дээр энэ суудал улс төрийн тохироо, сонгуулийн дараах “бэлэг” мэт ойлгогдож, үр ашиг нь эргэлзээ дагуулсаар ирсэн. Нэг дэд сайдын зардал цалин, албан машин, жолооч, томилолт гээд жилдээ хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигддэг атал бодит үр дүн нь олон нийтэд мэдрэгддэггүй.
Нөгөө талд нь ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардаад “боломжгүй” гэх хариу сонсож, нийгмийн үйлчилгээ хэмнэлтэд орж байна. Ийм нөхцөлд 16 дэд сайдын суудал гаргах нь төр мөнгөгүйдээ биш, харин юунд мөнгө зарцуулах вэ гэсэн сонголтын асуудал гэдгийг харуулж байна.
Шинээр томилогдох ДЭД САЙД нарын нэрс:
-Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд сайд Б.Солонгоо
-Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын дэд сайд Г.Дашням
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир
-Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
-Зам тээврийн дэд сайд Г.Ганболд
-Сангийн дэд сайд Б.Хулан
-Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн
-Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин
-Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав
-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд дэд сайд С.Даваасүрэн
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү
-Боловсролын дэд сайдаар Д.Гантулга






