ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Д.Трамп: АНУ Венесуэлийг удирдана

Д.Трамп: АНУ Венесуэлийг удирдана

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Венесуэлийг одооноос удирдана хэмээн мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Венесуэлийг одооноос удирдана хэмээн мэдэгдлээ.

“Аюулгүй, зөв, ухаалгаар шилжилт хийх хүртэл бид тус улсыг удирдана” гэж Трамп хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Венесуэлийн нийслэл Каракас хот бямба гарагийн үүрээр АНУ-ын зэвсэгт хүчний цохилтод өртсөн.

Үүний дараа Трамп Truth Social хуудсаараа дамжуулан АНУ уг ажиллагаанд оролцсоныг баталж, дахин нэг ноцтой мэдэгдэл хийсэн нь Ерөнхийлөгч Николас Мадуро түүний эхнэр Силия Флоресийн хамт баривчлагдан, улсаас гаргасан явдал байв.

Бямба гарагт (нэгдүгээр сарын 3-нд) Дональд Трамп хэвлэлийн бага хурал хийх үеэрээ АНУ-ын зэвсэгт хүчнийг сайшаан магтлаа.

“Аюулгүй, зөв, ухаалгаар шилжилт хийх хүртэл бид улсыг удирдана. Бид өөр хэн нэгнийг гарч ирээд өмнөх олон жилийнхтэй адил байдал дахин үүсгэхийг хүсэхгүй байна. Тиймээс аюулгүй, зохистой, шүүн тунгаасан шилжилт хийх хүртэл улсыг удирдсаар байх болно.

Энэ шилжилт заавал ухаалаг байх ёстой. Учир нь бид энх тайван, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг. Венесуэлийн агуу ард түмний төлөө, үүнд одоо АНУ-д амьдарч буй, эх орондоо буцаж очихыг хүсэж буй венесуэлчүүд ч багтана. Венесуэл бол тэдний эх орон” хэмээн тэрбээр мэдэгдэв.

Мөн Трамп АНУ-ын компаниуд Венесуэлд орж, “улсын төлөө ашиг орлого бий болгоход” бэлэн байгааг онцлоод, шаардлагатай тохиолдолд АНУ “хоёр дахь, илүү том хэмжээний довтолгоо” хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

“Манай дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг АНУ-ын нефтийн компаниуд Венесуэлд орж, олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, эвдэрч сүйдсэн нефтийн дэд бүтцийг сэргээн засварлаж, улсад ашиг орлого бий болгоно. Хэрэв шаардлагатай бол бид хоёр дахь, бүр илүү том довтолгоо хийхэд бэлэн” гэж тэр хэлэв.

Тэрбээр цааш хэлэхдээ “Бид хоёр дахь давалгааг хийхэд бэлэн байсан. Үнэндээ хоёр дахь давалгаа зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байсан. Гэхдээ одоо бол хэрэггүй байх магадлалтай.

Хэрвээ "анхны давалгаа" гэж нэрлэвэл, тэр анхны довтолгоо маш амжилттай болсон тул хоёр дахь довтолгоо хийх шаардлагагүй байж мэднэ. Гэсэн ч бид илүү том, хоёр дахь давалгааг хийх бүрэн бэлтгэлтэй байсан” хэмээн тайлбарлав.

Үүнээс өмнө, Fox News-д ярилцлага өгөх үеэрээ Трамп уг цохилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. “Бид үүнийг дөрвөн өдрийн өмнө хийхээр төлөвлөж байсан ч цаг агаар тохиромжгүй байсан. Цаг агаар заавал төгс байх ёстой. Харин гэнэт нөхцөл бүрдэж, бид "эхэл" гэсэн шийдвэр гаргасан” гэж тэр ярьжээ.

Трампын хэлснээр, Ерөнхийлөгч Николас Мадуро баривчлагдах үедээ “жирийн байшингаас илүү цайз мэт, бүхэлдээ хатуу гангаар хамгаалагдсан” байшинд байсан аж.

АНУ-ын цэргүүдийн тухайд тэрбээр “Хэд хэдэн залуу шархадсан ч буцаж ирсэн. Одоо биеийн байдал нь харьцангуй сайн байгаа” хэмээн хэлэв.

Мөн Трамп Fox News-д өгсөн ярилцлагадаа Мадурог баривчилж буй үйл явцыг "яг л телевизийн шоу үзэж байгаа мэт" харж байсан гэдгээ онцолсон байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Д.Трамп

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна