ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ

Зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөг 3-р сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.

Өдөрлөгөөр Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа ийм өргөн хүрээнд дэлгэн үзүүлж байна.

Ингэснээр иргэд, залуу хойч үеийнхэн эх орныхоо батлан хамгаалах чадавхтай биечлэн танилцаж, техник хэрэгслийг ойроос үзэж сонирхох боломжтой болж байна. 

Зөвхөн үзэсгэлэн гараад зогсохгүй, Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд:

  • Архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх;

  • Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө;

  • ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүд

  • “Соёмбо” сонины тусгай дугаар болон салбарын бодлогын танилцуулга зэрэг төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. 

 

 

 

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Зэвсэгтехник

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна