ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар өнөөдөр /2026.05.27/ хуралдаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтыг хүчингүй болголоо. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “... зөвхөн нэг удаа ...” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа. 

Өөрөөр хэлбэл, өмнө нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг ганцхан удаа томилохоор хуульчилсан байсан бол Цэц энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.Ингэснээр цаашид Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дахин томилох боломж нээгдэж байна. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна