ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Хагас коксон түлшийг хувийн хэвшлийн дөрвөн компани нийлүүлж байна

Хагас коксон түлшийг хувийн хэвшлийн дөрвөн компани нийлүүлж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн гэр хорооллын иргэдэд стандартын шаардлага хангасан түлш нийлүүлэх ажлын хүрээнд БНХАУ-аас хагас коксон түлш худалдан авч, тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй. Энэхүү ажилд хувийн хэвшлийн дөрвөн компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оролцож, хагас коксон түлшийг Эрээн өртөөнөөс Улаанбаатар хүртэл галт тэргээр тээвэрлэж байна. 

 

Тус компаниуд нь төмрийн хүдэр, жонш зэрэг экспортын бүтээгдэхүүнийг БНХАУ-д хүргээд буцахдаа хагас коксон түлшийг тээвэрлэдэг юм. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Эрээн өртөөнөөс нийт 41 галт тэрэг 1832 вагон 90 мянган тонн хагас коксон түлшийн тээвэрлэн, Улаанбаатарт буулгаад байна. 

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч
Холбоотой:коксон түлш

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна