ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Н.Отгонбаяр: Х.Нямбаатар би танаас хэдэнтээ ч, ямар ч хэлбэрээр уучлалт хүсэхэд бэлэн

Н.Отгонбаяр: Х.Нямбаатар би танаас хэдэнтээ ч, ямар ч хэлбэрээр уучлалт хүсэхэд бэлэн

Нийслэлээс такси компаниудын үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж, компаниудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлж стандарт мөрдүүдэх талаар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Юбикаб платформыг үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр 100.000 жолоочийг ажилгүй болгож, хот такси бааз байгуулах нь хэмээн сошиолд эсэргүүцэл илэрхийлж эхлээд 5 хонож буй. 

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл бааз байгуулахгүй. Такси үйлчилгээг стандартай болгож, нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 20 тэрбум төгрөгийг зээлээр олгоно” гэж мэдэгдсэн. Харин Н.Отгонбаярын тухайнд 77 тэрбум төгрөгөөр нийслэл такси баазтай болох гэж байна хэмээн шүүмжилсэн юм. 

Тэгвэл Н.Отгонбаяр хотын даргаас уучлал хүссэн пост сошиол хаягтаа хийжээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАР танаа

“Хотын такси үйлчилгээний сайжруулах” төсөлтэй холбоотой миний үзэл бодол, санаачилга хэтэрхий эрчимтэй, зарим үед сөрөг өнцгөөс илэрхийлэгдсэн байж магадгүйг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний хүсэл зорилго нь хувийн ашиг сонирхол огт байхгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Хэрэв таны бодлого миний гаргаж дэвшүүлсэн өнцөгтэй зөрүүтэй байж төр бизнест оролцох бус гагцхүү орхигдсон салбарыг босгох, зах зээлд шударга зарчмаар дэмжлэг үзүүлэх, жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилготой байгаа бол би таниас хэдэнтээ ч, ямар ч хэлбэрээр уучлалт хүсэхэд бэлэн гэдгээ илэрхийлье" гэжээ. 

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:taxi

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна