ХГБХХЕГ-ын харьяа Сургалт, судлагаа мэдээллийн төвөөс “Ажлын байрны тулгамдсан асуудлыг толинд тусгахуй” эрдэм шинжилгээний хурлыг 21 аймаг, 9 дүүрэг, харьяа байгууллагуудын хэмжээнд зохион байгууллаа.







Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын бодит нөхцөл, хүүхэд хамгааллын кейсүүдэд тулгарч буй хүндрэл, тулгамдсан асуудлыг тодорхойлох, судалгаанд суурилсан шийдэл, сайн туршлагыг хэлэлцэж бодлого, үйлчилгээний чанарыг сайжруулах саналыг дэмжих зорилготой.
Хуралд орон нутаг, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтэн, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудтайгаа баг болж хамтран оролцсон юм. Оролцогчдын хэлж байгаагаар:
- Орон нутаг, дүүрэг дэх нийгмийн бодлогын ажилтан хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны чиг үүргийн ялгааг зааглаж өгөх,
- Нэг нийгмийн ажилтанд ноогдож байгаа хүн амын тоо хэт өндөр байгаа тул хүн амын тоотой уялдуулан орон тоог нэмэгдүүлэх,
- Ажлын байрны орчин нөхцөлийг стандартад нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
- Нийгмийн ажилтны ажлаас халшрах хам шинж, сэтгэцийн дам гэмтлийг судлах, хариу арга хэмжээ авах,
- Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтны ТҮ цалингийн шатлалыг ТЗ албан хаагч болгох зэрэг олон санал, шийдлүүд хурлын үр дүнд нэгтгэгдлээ.
Эрдэм шинжилгээний хуралд хичээл зүтгэлээ зориулан оролцсон нийт албан хаагчдадаа баяр хүргэе.




