Дэлхийн архины салбар түүхэн хямралд оржээ. Сүүлийн дөрвөн жилд зах зээлийн үнэлгээ нь бараг 830 тэрбум ам.доллараар буурсан байна.
Энэхүү асар их уналт нь эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хэрэглэгчид болон залуу үе (Gen Z, Millennials) улам бүр уламжлалт шар айраг, дарс, архинаас татгалзаж байна.
Нөгөөтэйгүүр эдийн засгийн дарамт, өсөн нэмэгдэж буй өртөг ч борлуулалтыг улам хүндрүүлж байна. Үүний үр дүнд томоохон компаниуд (Diageo, Pernod Ricard, Heineken гэх мэт) non-alcoholic буюу “zero-proof” (архигүй) бүтээгдэхүүн рүү шилжиж, шинэ стратеги боловсруулж эхэлжээ.
Bloomberg-ийн тооцоогоор дэлхийн томоохон 50 орчим архины компаниудын хувьцаа 2021 оны оргил үеэс 46%-иар буурч, нийт 830 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ алдагдсан байна. Энэ бол санхүүгийн хямралаас дөрөв дахин их нөлөөтэй өөрчлөлт гэж шинжээчид үзэж байна.
Архигүй сонголт, эрүүл амьдралын хэв маяг улам бүр голлох болж байгаа нь ирээдүйд архины хэрэглээг бүрмөсөн өөрчилж магадгүй юм.





