ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо

Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Туул голын сав газрын захиргааны улсын байцаагчид Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Нарны хороолол орчимд төсөл хэрэгжүүлж буй “Лонсин Монголиа” ХХК нь барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа Дунд гол руу шавхаж байсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо. 

Мөн тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл, холбогдох гэрээг байгуулаагүй байсан зөрчил илэрсэн. Иймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна