ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

“Дарын домбыра” сургалтын тайлан тоглолт боллоо

“Дарын домбыра” сургалтын тайлан тоглолт боллоо

Өнөөдөр Казах ард түмний уламжлалт хөгжим, өв соёлыг хүүхэд багачуудад өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Дарын домбыра” сургалтын төвийн “Домбыра – менің серігім” тайлан тоглолт боллоо.

"Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга “Дарын домбыра” сургалтын төвийн тайлан тоглолтод оролцож, суралцагчдад баяр хүргэлээ.

 Хүүхэд багачуудыг үндэсний өв соёл, уламжлалт урлагийн үнэт зүйлсээр хүмүүжүүлэх нь тэдний хүмүүжил, төлөвшил, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

 Мөн олон жилийн турш хүүхэд багачуудад домбор хөгжмийн боловсрол олгож, казах ард түмний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Соёлын тэргүүний ажилтан С.Жанаргүл багш болон “Дарын домбыра” сургалтын төвийн хамт олонд талархал илэрхийллээ.

Домбор хөгжмийн гайхамшигт аялгуугаар дамжуулан үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуучуудын авьяас чадварыг олон нийтэд таниулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна