Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.06.18/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийт гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжлээ.
Хуулийн төсөлд тусгасан НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая болгож нэмэгдүүлэх заалт Засгийн газраас орж ирсэн саналаараа дэмжигдлээ.





