Ерөнхий сайд Н.Учрал махны үнэ өссөнтэй холбогдуулан "Хүчит шонхор" худалдааны төвд өнөөдөр (2026.05.16) ажиллав. Үүний дараа тэрбээр Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь өнөөдрөөс чөлөөлж буйгаа мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал "Улс, оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Төсөл, тендер хулгайлдаг байсан. Одоо бүр ард түмнийхээ амьжиргаа, амин зуулга, аягатай хоол руу ордог болжээ. Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа, үхрийн мах 40,000 төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй.





