Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дээд шатныхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард иргэдэд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлсэн үндэслэлээр чөлөөлж байгаагаа мэдэгдсэн.
Үүнтэй холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Би очсон газрынхаа ажлыг босгож явсан уу гэхээс унагааж яваагүй, намайг ажил авахад агаарын бохирдол нь тартагтаа тулчихсан, автобус нь гудамжид шатдаг, өвөл нь давс хужирын хэрүүл хийдэг, авто зам нь тэг түгжирдэг, ямар ч нүхэн гарцгүй ийм л хотыг би хүлээж авсан. Энэ өвөл агаарын бохирдол 30 хувиар буурч, түгжрэлийг 11 хувиар бууруулж, өвөл нэг ч халтиргаагүй өвөлждөг боллоо, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжөө бүрэн шинэчлэлээ, автобусныхаа парк шинэчлэлийг бүрэн хийлээ. Н.Учрал аа, чи бол алиа бацаан. Чи нэг дүүрэг орон нутгийн сонгуульд ялуулж үзээгүй. Нийслэлийн 8 дүүрэгт МАН ялчихаад байхад чиний удирдсан СБД ганцаараа ялагдсан. Бацаанаа чи намайг хориод ч миний зориг зүрхийг хорьж барахгүй шүү, Н.Учралаа би чамтай үзэлцэнэ. Чи нэг сонгуульд намаа ялалт байгуулж үзээгүй алиа бацаан байхгүй юу. Чам шиг бацаан Ерөнхий сайд хийж чадахгүй. Уушигныхаа гурван судсыг тасартал би Н.Учралтай үзнэ. Би жил бүр нэг газраа бордюр сольсон байвал чамд бууж өгье, хэрэв чи нотолж чадахгүй бол надаас уучлалт гуй. Туулын хурдны замын төслийг шалгаад юу ч гараагүй учраас чи бантсандаа намайг өнөөдөр зайлуулж байгаа" гэв.





