ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Засгийн газраас мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд үйл ажиллагааны зардлын зөрүүг олгохоос таталзжээ

Засгийн газраас мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд үйл ажиллагааны зардлын зөрүүг олгохоос таталзжээ

Засгийн газраас бэлтгэдэг байсан нөөцийн махыг Улаанбаатар хотод 2023 оноос хариуцуулсан байдаг. Улмаар НЗД-ын 2023 оны А/1147 дүгээр захирамжаар баталсан нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээний мах буюу нөөцийн махыг бэлтгэх, худалдааг зохион байгуулах, хяналт тавихыг УБЗАА-нд хариуцуулжээ. 
2022-2023 онд 12 ААН 7858 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 5369 тонн махыг борлуулжээ. Харин 2023-2024 онд 7 ААН-ийн байгууллагын 6198 тонн нөөцийн махыг худалдаанд гаргаж, 6050 тонн махыг борлуулжээ. 2024-2025 онд 10 ААН байгууллага 8380 тонн нөөцийн мах бэлтгэж, 6768 тонныг борлуулсан бол энэ онд 9 ААН 5016 тонн нөөцийн мах бэлтгэжээ.
Нөөцийн махны худалдааг жил бүрийн 3 дугаар сараас эхлүүлдэг ч энэ жил 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Учир нь 1 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Засгийн хуралдаанаар нөөцийн махны худалдааг эхлүүлэх үүрэг өгчээ. Энэ дагуу 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 386 цэгээр нэг кг үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 борлуулж эхэлсэн байдаг. 
Түүнчлэн ЗГ-ын нөөц сангаас жил бүр мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдэд үйл ажиллагааны зардлын зөрүүг олгодог. Тухайлбал, 2025 онд нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөг, ЗГ-ын нөөц сангаас 12.6 тэрбум төгрөгийг олгожээ. 
Харин 2026 онд нийслэлийн төсвөөс 2.5 тэрбум төгрөг олгосон бол ЗГ-аас үйл ажиллагааны зардлын зөрүүг олгохоос татгалзсан байна. 
Тодруулбал, мах бэлтгэлийн үед шатахууны хомсдол үүссэн, дизель түлшний үнэ өссөн мөн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүд орон нутгаас мах татах боломжгүй болсон байна. Энэ талаар өнгөрсөн 3 дугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үйл ажиллагааны зардлын зөрүүг олгуулах тухай албан бичгийг нийслэлээс ЗГХЭГ-т хүргүүлжээ. Гэвч ЗГХЭГ-ээс “Холбогдох 4 яам дэмжих боломжгүй, иймд нийслэлийн хүн амыг хямд үнэтэй махаар хангах асуудлыг орон нутгийн төсвийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана уу” гэсэн хариу бичиг ирсэн байна. 
Улмаар хотын дарга Х.Нямбаатар 4 дүгээр сарын 9-ний өдөр мах бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийг хүлээн авч уулзаж, тэдний тавьсан шаардлагын дагуу 15 мянган төгрөгөөр худалдаалж байсан үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж, 18 мянган төгрөгөөр, 13 мянган төгрөгөөр худалдаалж байсан хонины махыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 15 мянган төгрөгөөр худалдаалахаар болсон байдаг. Ингэхдээ нийслэлээс борлуулалтын цэгийг 620 болгон нэмэгдүүлжээ. 
Өнөөдрийн байдлаар нөөцийн махны үлдэгдэл 1500 тонн байгааг УБЗАА-аас тодрууллаа. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 3500 орчим тонн нөөцийн махыг борлуулжээ. Эндээс харахад, 2026 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгэснээс 3500 гаруй тонныг худалдаалсан байна.
Гэтэл ЕС Н.Учрал гэнэт 2500 тонн нөөцийн мах хайж, хотын даргыг ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр нийслэл 2500 тонн нөөцийн мах хулгайлсан учраас махны үнэ өссөн хэмээн тайлбарласан. Үнэн хэрэгтээ махны үнэ гэнэт л огцом өсөж кг нь 40,000 төгрөг хүрээгүй, энэ хүртэл Засгийн газар үнийн өсөлттэй холбоотой хариу арга хэмжээ ч аваагүй. Цаашид авахгүй гэдгийг ч Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр хэлсэн байдаг. 
Махны үнийн өсөлтийг нийслэл барьдаггүй, Монополын эсрэг газар үнийн өсөлтийг барих ёстой. Махны өсөлт өнөөдөр л гэнэт өсчхөөгүй, 10 сард шатахууны хомсдол үүсэхтэй зэрэгцэж өссөн байдаг.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна