ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Ж.Энхбаяр: ТЭЗҮ-гүй, санхүүжилтгүй, хуульд заасан шаардлага хангаагүй саналуудыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, Үндсэн хууль зөрчиж болохгүй

Ж.Энхбаяр: ТЭЗҮ-гүй, санхүүжилтгүй, хуульд заасан шаардлага хангаагүй саналуудыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, Үндсэн хууль зөрчиж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж байгаа. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс 206 санал оруулж, Эдийн засгийн байнгын хороогоор санал хураалгасан. Энэ талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. 

“Ажлын хэсэг, Байнгын хороон дээр төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн 2.9 их наяд төгрөгөөс зарцуулах 206 санал оруулж ирсэн. 

 

Шулуухан хэлэхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн “Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна” гэдэг 25.1.7 дахь заалтыг бүдүүлгээр зөрчсөн. Дараа нь, “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан үндсэн зорилго, зорилтыг тухайн жил хэрэгжих төсөв санхүүгийн эх үүсвэрээр тусгасан төсөл арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичиг байна” гэсэн Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн. Дээрээс нь санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон, хариуцах эзэнтэй, ТЭЗҮ, зураг төсөв нь батлагдсан, тухайн жил хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг эрэмбэлсэн байх гэдэг цуу шаардлагыг зөрчсөн. Ийм саналууд хураагдсан. 

УИХ-ын гишүүдэд хууль сануулсан. Харамсалтай нь УИХ-ын зарим гишүүд “УИХ-ын бүрэн эрх хуулиас дээгүүр үйлчилдэг” гэх тайлбар өгсөн. 

“Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жил бүрийн төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн батлах” УИХ-ын бөгөөд УИХ-ын даргын үүрэг бий. 

Хуулиа биелүүлж, төсөв санхүүгийн сахилга баттай болцгооё. Үнэхээр бүдүүлэг байж боломгүй юм болж байна шүү. Орж ирээд “300 тэрбум, нэг нь 500 тэрбум, нэг нь 40 тэрбум, 50 тэрбум” гэж нэмээд. 

 

Улсын хөгжлийн бодлогын өмнө яагаад Төсвийн хүрээ баталдаг юм бэ. Төсвийн хүрээнд 2.2 их наядын хөрөнгө оруулалтын орон зай бий. 3.6 их наядын шилжих хөрөнгө оруулалтууд хүлээгдэж байна. 2027 онд нэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломж, орон зай байхгүй гэсэн үг. Яагаад гэвэл бид урсгал зардлаа хэт их нэмсэн. Цалин, тэтгэврийн хэт нэмэлт нь төсвийн хөрөнгө оруулалтын боломжийг хязгаарлачихсан. 

 

Тэгэхээр энэ саналууд ялангуяа Үндсэн хууль зөрчиж байна. Өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хэлэлцүүлэг хийж, улс төрийн таван нам хүлээн зөвшөөрөөд Үндсэн хуулиа өөрчилсөн. Бүр Үндсэн хуульдаа “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг тогтвортой байлгая, улстөрийн намуудаас ангид байлгая, аль нам сонгуульд ялахаас үл хамаараад батлагдсан бодлогоо урт хугацаанд тууштай аль аль нь хэрэгжүүлээд явъя” гэдэг өөрчлөлт хийсэн. Мэргэжлийн байгууллага, судалгааны институциуд бүтэн жилийн хугацаанд боловсруулалт хийгээд оруулаад ирсэн зүйлийг УИХ-ын нэг гишүүн өөрчилж байна. 

 

Эх үүсвэргүй, тодорхойгүй, ямар нэгэн хуулийн шаардлага хангаагүй, ТЭЗҮ-гүй, дур зоргын байдлаар. Сүүлдээ бүр сум төвийн инженерийн байгууламж, эмнэлгийн тоног төхөөрөмжийг гэхчлэн орон нутгийн хэмжээнд шийдэх асуудлуудыг оруулж ирж, арай хэтэрч байна. 

УИХ-ын гишүүд ээ, би та бүхэнд хууль сануулах үүрэгтэй. Хуулийн зөрчлийг УИХ өөрсдөө хийчихээд яаж төрийн байгууллагуудаас, Засгийн газраас хууль нэхэх юм. Яаж энэ бодлогын хэрэгжилтийг шахах юм. Яаж энэ Хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг шахах юм. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ЭЗХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна