Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна. Үүнд:
1.Хууль зүйн өндөр мэргэшилтэй;
2.Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
3.Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
4.Сүүлийн 5 жил шүүгчээр ажиллаагүй;
5.Сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал болон улстөрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
6.Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавихшаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авна:
1.Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт / “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж, гарын үсэг зурсан байх, эндээс загварыг харна уу./;
2.Төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.Эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
6.Хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;
7.Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;
8.Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
9.Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.
Холбоо барих:
Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:
Төрийн ордон, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө
Цахим шуудан: bayarsaikhanb@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО




