ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь тэнхлэгээрээ 36.0 х 36.0 ам метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2556 ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, дотор заслын ажлууд хийгдэж байна. Тус бүтээн байгуулалт ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох таатай нөхцөл бүрдэх юм.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна