ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Өвөрмонголын эрдэмтэд Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллалаа

Өвөрмонголын эрдэмтэд Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллалаа

Өвөрмонголын Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд Төв аймгийн Батсүмбэр суманд зочилж, өрхийн үйлдвэрлэгч, тариаланч иргэдтэй уулзан, зөвлөгөө мэдээлэл өглөө. 

Батсүмбэр сумын Засаг дарга А.Эрдэнэбат төлөөлөгчдийг хүлээн авч, суманд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр амжилттай хэрэгжиж буй төслүүдийг танилцуулан, цаашид овъёос, эрдэнэшиш тариалах, бэлчээр болон тариалангийн газрын хөрсний доройтлыг буруулах, хөдөө аж аухйн салбарын шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэрэг хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцжээ. 

Мөн энэхүү уулзалтаар Өвөрмонголын Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Канг Лианхэд Батсүмбэр сумын 100 жилийн ойн Хүндэт тэмдэгийг гардуулав. Профессор Канг Лианхэ нь 1992 оноос Монгол улсад Хүнс, хөдөө аж ахуйн олон төсөл хөтөлбөрүүдэд амжилттай ажилласан эрдэнэшиш, ногоон даршаар мэргэшсэн олон улсын эрдэмтэн бөгөөд Өвөрмонгол үндэстэн аж.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна