ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

ОУХБ-ын SCORE HoCo хөтөлбөр зочлох үйлчилгээний салбарт хэрэгжиж эхэллээ

ОУХБ-ын SCORE HoCo хөтөлбөр зочлох үйлчилгээний салбарт хэрэгжиж эхэллээ

SCORE HoCo (Hospitality Competitiveness Programme) хөтөлбөр нь зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, үйлчилгээний чанар, хүний нөөцийн менежмент, ажлын байрны хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ хариуцлагатай аялал жуулчлал, байгаль орчинд ээлтэй бизнесийн арга барил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжихэд чиглэж байна.

Ингэснээр залуучуудад тогтвортой, чанартай ажлын байр бий болгож, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

 Энэ удаагийн хөтөлбөрт:

• Алунгоо Лодж Тэрэлж

• Тэрэлж Хиллс Лодж

• Тэрэлж Маунтин Лодж

• Эм Эс Интернэшнл Хотел

• Пума Империал Хотел

• Мэй Севен Хотел

• Альфа Хотел зэрэг долоон аж ахуйн нэгж хамрагдаж байна.

💡 2026 оны SCORE HoCo хөтөлбөрийн онцлог нь төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын хамтарсан санхүүжилтийн загвар юм. Хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, оролцогч аж ахуйн нэгжүүд болон БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй ОУХБ-ын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төсөл хамтран санхүүжүүлж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:SCORE HoCo хөтөлбөр

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна