ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч, эх орныхоо өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулан, иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг салбарын хамт олонд хүсэн ерөөлөө.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

May be an image of one or more people, crowd and text
May be an image of one or more people and crowd
May be an image of one or more people

Салбарын яам төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод, шуурхай хүргэхийн тулд:

  • Цахим засаглалыг бэхжүүлэх,
  • Харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэх,
  • Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • 5G технологи нэвтрүүлэх,
  • Кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх
  • Инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх,
  • Хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтрахад анхаарч байна.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж, нээлттэй хэлэлцүүлж эхэлжээ.

Төсөл батлагдсанаар цахим орчинд хүүхдийг хамгаалах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгальд ээлтэй Ногоон дата төвүүд байгуулах зэрэг боломж бүрдэх юм.

May be an image of one or more people, people studying and text
May be an image of one or more people

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Ахмадын нэгдсэн холбооны дарга Намсрайн Төмөрхүү, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Техник, технологийн ашиглалтын газрын Техникийн үйлчилгээний албаны дамжуулах байгууламжийн тасгийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэрэнбатын Баасанхүү нарт Гавьяат холбоочин цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

May be an image of one or more people and crowd
May be an image of one or more people
May be an image of one or more people
May be an image of one or more people
May be an image of one or more people
May be an image of one or more people and crowd
May be an image of one or more people
May be an image of one or more people
May be an image of one or more people
Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна