ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Е-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авна

Е-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд Гадаад харилцааны яамны Консулын газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг танилцуулав. 

Боловсролын баримт бичгийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е-Mongolia-д холбосноор цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулах нөхцөл бүрдэх боломжийг танилцуулжээ.

Манай улсын гадаад харилцаа өргөжин, гадаад улсыг зорих иргэдийн хөдөлгөөн үлэмж нэмэгдсэн. Иймд Гадаад харилцааны яамнаас иргэдэд хамгийн ихээр үзүүлдэг үйлчилгээ нь “Апостиль” гэрчилгээ болжээ. 

Гадаад харилцааны яамнаас 2025 оны есдүгээр сараас эхлэн Төрийн үйлчилгээний нэгдсэн систем eMongolia-гаас таван хэлээр гардаг, 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулж байна. 

Апостиль гэрчилгээг хамгийн ихээр авдаг үйлчлүүлэгч нар нь гадаад улсад суралцахаар горилж буй оюутан залуус байдаг.

Боловсролын баримт бичиг, тэр дундаа бүрэн дунд боловсролын, мэргэжлийн боловсролын гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон дээд боловсролын диплом, түүний тодорхойлолт, дүнгийн хуулбар зэргийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем eMongolia-д нэвтрүүлжээ.

Цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар Монгол Улсын хууль тогтоомж‎, олон улсын сайн туршлагад нийцэх, хөдөө оршин суудаг иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, цаг хэмнэж, санхүүгийн дарамтыг багасгах сайн нөлөөтэй гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.‎ 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Е-Mongolia

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна