ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүд, төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц, лаг хатааж, шатаах үйлдвэр байгуулах төсөл, “Шинэ тойрог зам” зэрэг төслийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг дэд бүтэц, нийгмийн салбарын олон чухал төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв. Элчин сайд Шэнь Миньжуань сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, шинэ агуулгаар баяжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын талаар танилцуулж, Элчин сайдад хүргүүлсэн урилгыг онцлон дурдав. Мөн Улаанбаатар хоттой харилцаатай БНХАУ-ын хотуудад урилгыг уламжилж, өргөн оролцоог хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн БНХАУ-ын Засгийн газар болон Элчин сайд хатагтай Шэнь Миньжуаньд талархал илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань нарын энэ удаагийн уулзалт нь хотын даргын хувиар хийж буй анхны уулзалт болж байгаа юм.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна