ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө

Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө

Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын эх үүсвэрээс авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлд зарцуулсан 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь хөрөнгө оруулагчдад буцаан төлж, төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүллээ. 

Тодруулбал, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2024 онд нийт 62 байршилд 154.5 км авто зам, замын байгууламжийн засвар болон шинэчлэлтийг хийсэн. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дарь-Эх, Хайлааст, Улаанхуарангийн зам, Дамбадаржаа–Шадивлангийн чиглэл болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн авто зам зэрэг гол болон туслах авто замуудыг шинэчилж, зорчих хэсгийн хучилтыг сайжруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц ажлуудыг хэрэгжүүллээ.

Мөн Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар хэрэгжиж дууссан 100 хувийн гүйцэтгэлтэй 21 төсөл, арга хэмжээ, 5-85 хувийн гүйцэтгэлтэй он дамжсан 27 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Нийт ажлын дундаж гүйцэтгэл 74 хувьтай хэрэгжиж байгаа юм.

Нийслэлийн төсөв, үнэт цаасны хөрөнгөөр 2024 онд гол болон туслах гудамж замыг нийт 877.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр санхүүжүүлж, гол болон туслах гудамж замын 37 байршилд шинээр 30.8 км авто зам, мөн 53 байршилд 74.9 км замын засвар шинэчлэлтийг гүйцэтгэж, таван байршилд явган замын шинэчлэлт, 117,594.3 ам метр газарт авто замын нөхөөс, 1,333.3 урт метр авто замын заадас, 193.55 урт метр борооны ус зайлуулах шугамын ажлыг тус тус хийв.  

Авто замын засвар, шинэчлэлтийн ажлын үр дүнд:

  • Нийслэлийн авто замын чанар, аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн.

  • Нийслэлийн замын сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулсан.

  • Иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүллээ.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Нийслэл

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна