ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцэж байна

ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаа өнөөдөр /2026.07.08/  хийж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.  Тодруулбал, 

  • -Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрийн төсөл,

  • -“Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг боловсруулахад баримтлах чиглэл батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

  • -Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

  • -Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

  • -Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

  • -Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс санаачлан боловсруулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

  • -Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачлан боловсруулсан Барилгын ерөнхий хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

  • -Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатарын санаачлан боловсруулсан Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

  • “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

  • -“Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

  • -“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг буууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

  • -“Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

  • -Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний талаар,

  • -Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийн талаар,

  • -Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хийсэн 2025 оны үнэлгээний нэгдсэн тайлангийн талаар,

  • -Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар,

  • -Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар,

  • -Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар,

  • -2026 оны хаврын тариалалтын талаар зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Засгийн газар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна