ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй

Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй

Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан, амжилт хүсэж, баг тамирчдын бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсад волейболын спорт 1927 оноос хөгжиж эхэлсэн түүхтэй. Ийнхүү тус спортын хөгжлийн эхний 100 жилийн босгон дээр ирээд буй энэ цаг үед өнгөрсөн зууны амжилтаа дүгнэж, ирэх шинэ зууны хөгжлийн чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлох онцгой ач холбогдолтой үйл явдал болох Зүүн Азийн Волейболын Аварга шалгаруулах тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Улсын Их Хурлын даргын ивээл дор явагдах энэхүү нэр хүндтэй тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол Улс, Тайвань, Хонконг, Макаогийн эрэгтэй үндэсний шигшээ багууд өрсөлдөж, Зүүн Азийн аваргын төлөө хүч сорих юм.

Тэмцээн нь зөвхөн бүс нутгийн аваргыг тодруулах бус, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх болон дэлхийн чансааны үнэт оноо олгох өндөр ач холбогдолтойгоороо онцлогтой.

Сүүлийн жилүүдэд Монголын волейболчид олон улсын мэргэжлийн лигүүдэд амжилттай тоглож, дэлхийн түвшний туршлага хуримтлуулж байгаа нь үндэсний шигшээ багийн өрсөлдөх чадварыг шинэ шатанд гаргаж байна.

Тухайлбал БНСУ, Тайвань, Тайланд, Энэтхэг зэрэг улсын мэргэжлийн лигүүдэд тоглож байсан Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Батсуурь нарын туршлагатай тамирчид энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Монголын волейболын шинэ түүхийг бичих энэхүү тэмцээн Улаанбаатар хотод ASA Arena спорт цогцолборт болно.

Монголын волейболын шинэ зууны эхлэлийг хамтдаа гэрчилж, үндэсний шигшээ багаа дэмжицгээе!

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:С.Бямбацогт

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна