Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн гомдол гаргасныг шийдвэрлэсэн байна. Тэрбээр Ч:40 /Махимпекс-Улаанхуаран/ чиглэлийн 4-032 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 25-р эмийн сангийн зогсоол дээрээс "Арын автобусанд суу, би цааш явахгүй" гээд буулгасан” гэх гомдол мэдүүлсэн байна.
Гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-ийн 4-032 гарааш дугаартай автобусны жолооч Э.С-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав. Иргэд энэ мэтчилэн нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, талархал, гомдлоо 70044040 дугаарт болон https://ptd.ub.gov.mn/ цахим хаягаар явуулах боломжтой.




