ШУУРХАЙ МЭДЭЭ:

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлж эхэллээ

Улс төр

Шадар сайд Н.Номтойбаяр 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт ажиллалаа

Шадар сайд Н.Номтойбаяр 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт ажиллалаа

Баян-Өлгий аймагт Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ажиллалаа.

Аймгийн хувьд:

 

Малын гоц халдварт шүлхий өвчин (SAT-1 хэвшил)-тэй тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 778,083,120 төгрөгийн өр төлбөр үүсээд байгааг шийдвэрлэх,

 

Аймгийн иргэдийн 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор мах бэлтгэх ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах,

 

Авто зам засвар арчлалтын “Жол’’ ХХК-ийн өвлийн арчлалтын хүрээнд үүссэн өр төлбөрийг шийдвэрлүүлэх саналаа танилцууллаа.

Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7% -тай үргэлжилж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна