ШУУРХАЙ МЭДЭЭ:

Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлж эхэллээ

Нийгэм

Бямба гарагаас эхлэн нийслэлд тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцоно

Бямба гарагаас эхлэн нийслэлд тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал хугацаанд 07.00-21.00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. 

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:

• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,

• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,

• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,

• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,

• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,

• Нийтийн тээврийн

• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,

• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,

• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй юм.

 

-Сондгой тоогоор төгссөн бол: 8 дугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

-Тэгш тоогоор төгссөн бол: 8 дугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна