Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт өнөөдөр /2026.09.08/ Гадаад харилцааны яаманд болж өндөрлөлөө. Бизнес уулзалтад Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нээлтийн үгэндээ “энэхүү бизнес уулзалт нь хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтой”-г онцлов. Мөн цаашид худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгж хоорондын шууд харилцаа, бизнесийн түншлэлийг идэвхжүүлж, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд өнөөдрийн уулзалт томоохон түлхэц болохыг дурдлаа.
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович “Энэ жил Бүгд Найрамдах Монтенегро Улсын тусгаар тогтнолын 20 жилийн ой, мөн манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. 2006 онд дипломат харилцаа тогтоосон хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав Монтенегро улсын улсын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.











