ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны төрийн айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодотгосон онцгой ач холбогдолтой болж буйг төрийн тэргүүн нар онцоллоо.

 

Цаашид хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт үр дүнтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

 

Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, мэдээлэл, харилцаа холбоо, аюулгүй байдал зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

 

Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар мөн санал солилцлоо.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна