ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Төрийн банк болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран иргэдийг орлогод нийцсэн, чанартай орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ТОСК ТӨХХК-ийн орон сууцны төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хэрэглээний болон түрээсийн төлбөрийг “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн сувгуудаар нэг цэгээс хялбар, шуурхай төлөх боломжийг бүрдүүлэх юм. 

Мөн иргэдийн орлогод нийцсэн, чанартай орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд орон сууцны төсөл хөтөлбөрийг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлэх хувилбаруудыг судалж, цогц шийдлийг эрэлхийлэх юм.

 

Мөн ногоон хөгжил ба орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөгжлийг дэмжих бөгөөд хөрс болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой санал, санаачилгыг боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тусгалаа.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ТОСК

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна