ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Ц.Сандаг-Очир Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх өндөр түвшний уулзалтыг нээлээ

Ц.Сандаг-Очир Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх өндөр түвшний уулзалтыг нээлээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-ын хүрээнд Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх асуудлаарх өндөр түвшний гуравдугаар уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтыг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нээж үг хэлсэн байна.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал нь тус тусдаа авч үзэх асуудал бус, харин хоорондоо нягт уялдаатай, харилцан нөлөөлдөг дэлхий нийтийн сорилт болохыг онцолжээ.

Иймд эдгээр асуудлыг тус тусад нь шийдвэрлэх бус, нэгдсэн байдлаар авч үзэж, бодлого, санхүүжилт, шинжлэх ухааны судалгаа, бодит хэрэгжилтийг хооронд нь уялдуулах шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Мөн Монгол Улс Риогийн гурван конвенцын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Rio Synergies Group for Action” санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Риогийн гурван конвенц буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, Биологийн олон янз байдлын тухай конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх нь дэлхий нийтийн байгаль орчны тулгамдсан асуудлыг цогцоор шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус уулзалтаар байгаль орчны эдгээр сорилтыг харилцан уялдаатай бодлого, санхүүжилт, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх асуудлыг хөндлөө.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Ц.Сандаг-Очир

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна