ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Монгол Улс ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулахад дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатайг COP31-д илэрхийллээ

Монгол Улс ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулахад дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатайг COP31-д илэрхийллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий дахинд ой, хээрийн түймрийн давтамж нэмэгдэж, улс орнуудын хувьд байгаль орчны тулгамдсан асуудлын нэг болоод байна. Ялангуяа Монгол Улс шиг хуурай, сэрүүн уур амьсгалтай орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө харьцангуй өндөр мэдрэгдэж байгааг онцоллоо.

Үүнтэй холбоотойгоор ой, хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түймэр гарсан тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах тогтолцоог сайжруулах шаардлагатайг Монголын тал илэрхийлэв.

Тодруулбал, түймрийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан таамаглах, хохирлыг бууруулахад дэвшилтэт технологид суурилсан түймрийн нэгдсэн менежментийг улсын хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон байна.

Энэхүү санал, байр сууриа Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-ын хүрээнд зохион байгуулагдсан “Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежмент болон түймэрт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх технологи, инновац” сэдэвт дэлхийн өндөр түвшний хэлэлцүүлэгт танилцуулжээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох, технологи, инновацын шийдлийг нэвтрүүлэх асуудлыг хөндсөн байна. Монгол Улсын хувьд түймрийн нэгдсэн менежментийг хөгжүүлэх нь байгалийн экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Ц.Сандаг-Очир

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна