ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөл, хаваржилтын бэлтгэл ажлын хэрэгжилт, орон нутагт тулгамдаж буй асуудлаар 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт 50 гаруй хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг анхаарууллаа.

Аймаг, нийслэлийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бүрдүүлэх 15–20 мянган тонн махны нөөц одоогоор 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг анхаарч, тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгав. 

Мал эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой санхүүжилтийг орон нутгийн төсөвт бүрэн тусгаж, вакцинжуулалт, халдваргүйтгэлийг хугацаанд нь зохион байгуулах, “Шинэ цагийн малчин” аяны хүрээнд малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг бодит үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Түүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг үүрэг болгов.

Аймгууд 2027 оны төсвөө батлахдаа өвөлжилтийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, иргэдийн амьдрал, аюулгүй байдалд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тэргүүн ээлжид эрэмбэлэхийг Ерөнхий сайд онцлон анхаарууллаа.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:МУЗГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна