ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг иргэдийн санал, судалгаанд үндэслэн “Иргэн төвтэй, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөв” байх үндсэн зарчмаар боловсрууллаа хэмээн хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва танилцуулав.

Тэрбээр “Төсвийн хөрөнгийг агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах болон нийгмийн дэд бүтцийг сайжруулах, засаглалын асуудал гэсэн дөрвөн хэсэгт хуваан төвлөрүүллээ. Нийслэлээс 2027 онд баримталж буй гол бодлогын нэг нь татварыг хөнгөлж, өрхийн орлогыг хамгаалахад чиглэж байна. Иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж, 673 мянга гаруй иргэний татварыг нийт 483.2 тэрбум төгрөгөөр буурууллаа. Урсгал зардлынхаа тавны нэгийг буюу 476.9 тэрбум төгрөгийг сайжруулсан түлш болон агаарын бохирдлыг бууруулахад зориулна. Ингэснээр 7,800 айлыг утаагүй, цэвэр халаалтад шилжүүлэхээр төлөвлөлөө” гэв.

Үүний зэрэгцээ нийт хөрөнгө оруулалтын 72 хувийг зам, дэд бүтэц, нийтийн тээвэрт зарцуулж, 1.48 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтаас боловсролын 64 төсөлд 181.6 тэрбум, эрүүл мэндийн 21 төсөлд 86 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөөд байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна