ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Ахмадууд: Тэтгэвэр нэмээч гэсэн болохоос 36 сараар зээл өгөөч гэж гуйгаагүй

Ахмадууд: Тэтгэвэр нэмээч гэсэн болохоос 36 сараар зээл өгөөч гэж гуйгаагүй

Тэтгэврийн бодлоготой холбоотой төрийн шийдвэрүүд ахмад настнуудын шүүмжлэлтэй тулгарч байна. Тэдний зүгээс амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж буй энэ үед тэтгэврийг хамгийн багадаа 1.5 сая болгохыг удаа дараа шаардаж ирсэн ч төрөөс санал болгож буй шийдэл нь зээл олгох хэлбэрт шилжиж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байна.  

Ахмад настнуудын төлөөлөл, иргэдийн хэлж буйгаар “Бид тэтгэвэр нэмээч гэж хүссэн болохоос 36 сараар зээл өгөөч гэж гуйгаагүй. Зээл бол орлого биш, өр. Өнөөдөр тэтгэврийнхээ хүрэлцээгүйг зээлээр нөхөх нь маргааш илүү дарамт болно” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Мөн тэд тэтгэврийн бодлого нь зээлийн механизмаар бус, инфляц, хэрэглээний үнийн өсөлттэй уялдсан бодит нэмэгдэл байх ёстойг онцолжээ. Ахмадуудын зүгээс төр богино хугацаанд  “аргалсан” шийдэл бус, амьдралд хүрэх бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна. Тэд Цагаан сараас өмнө шаардлагыг нь хангахгүй бол өргөн хэмжээний жагсаал хийхээ хүртэл мэдэгдсэн. 

Энэ онд ахмадын тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн хэдий ч ахмадын үндсэн шаардлага зээлийн хугацааг сунгах бус тэтгэврийг 1.5 сая болгох явдал юм.

Тэтгэвэр нэмэх асуудал олон жилийн турш яригдсан ч бодит худалдан авах чадварыг хадгалах түвшинд хүрээгүй хэвээр байгаа нь ийнхүү ахмадуудын бухимдлыг улам нэмэгдүүлж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:тэтгэвэр

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна