ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Дэд сайд Б.Солонгоо төрийн албан тушаалтнуудын сөрөг мэдээллийг устгуулах нөхцөлтэй 2.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ

Дэд сайд Б.Солонгоо төрийн албан тушаалтнуудын сөрөг мэдээллийг устгуулах нөхцөлтэй 2.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдод хаяглан өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, одоогийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо Английн нэр бүхий иргэдтэй байгуулсан гэх “Нууц эвлэрлийн гэрээ”-ний хуулбарыг хэргийн нэмэлт материалаар хүргүүлснээ мэдээллээ.

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Маурис Даффи (Mauris Daffy), Ричард Боули (Richard Bouli) нартай 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулсан гэх баримт ил болсон байна.

Албан бичгийн агуулгаас үзвэл, уг гэрээгээр Монгол Улсын зарим төрийн албан тушаалтантай холбоотой сөрөг мэдээллийг нийгмийн сүлжээ болон бусад сувгаар түгээж байсан бүх материалыг бүрэн устгах, цаашид ижил утга агуулгатай мэдээлэл нийтлэхгүй байх нөхцөлийг тусгасан байна. Үүний хариуд Монголын талаас 468,008.22 фунт стерлинг буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 2.2 тэрбум төгрөг төлөхөөр тохиролцсон гэж дурджээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уг асуудлыг “Гэмт хэргийн талаарх мэдээлэл шалгуулах тухай” журмын дагуу шалгаж эхэлсэн бөгөөд холбогдох этгээдүүдээс нэмэлт материал, тайлбар гаргуулахаар ажиллаж байгаа аж.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна