ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Японы сурагчид өдөр бүр сүү, шинэхэн ногоо, загас, шөл зэрэг эрүүл хоол иддэг

Японы сурагчид өдөр бүр сүү, шинэхэн ногоо, загас, шөл зэрэг эрүүл хоол иддэг

Японы сургуулийн хоолны хөтөлбөр, “Кюүшоку” нь хүүхдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч хөтөлбөр юм. Энэ нь энгийн амралт завсарлагаас хамаагүй илүү бөгөөд хүүхдүүдэд хооллолт, тэжээллэг байдал, нийгмийн ур чадвар, хариуцлагыг заадаг өдөр тутмын “Шокүику” (Shokuiku буюу хоол боловсрол) сургалт юм.
Олон орны сургуулиудаас ялгаатай нь Японд томоохон кафетериа ашигладаггүй, харин хүүхдүүд багш нарынхаа хамт ангидаа хооллодог.
“Хоолны үүрэг гүйцэтгэгч” гэж нэрлэгдэх ээлжийн сурагчдын баг нь ангийнхандаа хоол зөөх, хоолоо идэж дууссны дараа цэвэрлэх үүрэгтэй байдаг.Энэ систем нь хүүхдүүдэд бага наснаасаа хамтын ажиллагаа, бие даасан байдал гэдэг ойлголтыг төлөвшүүлэхэд тусалдаг.


Хоолны цэс нь мэргэжлийн хоол тэжээлийн мэргэжилтнүүдээр нарийн төлөвлөгдсөн бөгөөд хүүхдийн өдөрт авах хэрэгцээтэй тэжээлийн гуравны нэгийг хангахуйц байдаг.

Тэдгээр нь ихэвчлэн будаа, шарсан загас, шинэхэн ногоо, шөл мөн ясны эрүүл мэндийг дэмжих зорилгоор өдөр бүр сүү тогтмол өгдөг. 
Японы энэ хөтөлбөрт үзүүлж буй тууштай анхаарал нь дэлхийд хүүхдийн хамгийн бага  таргалалтын түвшинг бүрдүүлэхэд нөлөөлсөн.
2026 онд Японы засгийн газар бүх хүүхдэд гэр бүлийн орлогоос үл хамааран эрүүл хоол хүнс хүртээх боломжийг олгох үүднээс сургуулийн хоолыг бүх улсын хэмжээнд үнэгүй болгохоор төлөвлөж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:япон

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна