УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн Өрөг.мн сайтад өгсөн ярилцлагын үеэр хэлсэн үг олон нийтийн дунд маргаан дагуулж, ташаа ойлголт үүсгээд байна. Тэрээр уг ярилцлагадаа “Газар дээр юм тарина гэдэг Монгол хүнд бараг 10–20 жил болох ажил. Харин хятад цустай хүмүүс хурдан ургуулдаг” хэмээн хэлсэн нь үндэстэн, гарал үүсэлтэй холбон тайлбарлагдах нөхцөл байдлыг үүсгэв.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрөөс тодруулга авахад, дээрх үг нь аль нэг үндэстнийг ялгаварлах, эсвэл давуу байдалтай мэтээр харуулах санаа огт агуулаагүй гэдгийг онцоллоо. Тэрбээр “Хятад иргэд газар тариалангийн салбарт олон арван жилийн туршлага хуримтлуулсан нь бодит үнэн. Энэ онцлогийг цус, гарал үүсэлтэй холбож ойлгох нь буруу” хэмээн тайлбарлав.
Мөн түүний хэлснээр газар тариалангийн хөгжил нь тухайн хүний үндэстэн, гарал үүсэлтэй бус, харин ур чадвар, дадлага туршлага, технологийн хэрэглээ, бодлогын залгамж чанараас шууд хамаардаг аж. Энэ утгаараа ярилцлагын агуулга нь туршлагын ач холбогдлыг онцлох зорилготой байсан ч илэрхийлэл нь олон нийтэд буруу ойлголт төрүүлэхэд хүргэсэн гэв.
Үүнтэй холбогдуулан Лу.Гантөмөр “Хятад иргэд тариалангийн чиглэлээр туршлага сайтай. Харин Сэлэнгэ аймгийн хөрс онцгой давуу гэсэн ойлголт ташаа тархсан байна. Буруу ойлголт төрүүлсэнд Сэлэнгэчүүдээсээ хүлцэл өчье” хэмээн мэдэгдлээ.
Лу.Гантөмөр: Сэлэнгэ аймгийн хөрс онцгой давуу гэсэн ойлголт буруу ташаа тархсан тул Сэлэнгэчүүдээсээ хүлцэл өчье


Elch.mn
Ш.Адъяамаа
Ш.Адъяамаа

Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Лу.Гантөмөр
Энэ мэдээг хуваалцах:



