Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
04, 05-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2026 оны 03-р сарын 03-ны 20 цагаас 03-р сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн,
өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
2026 оны 03-р сарын 05-наас 2026 оны 03-р сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
05-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 06-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 07-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр , 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +5...+10 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...+5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.





