ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Хаврын улс төр эхэлнэ: Чуулган нээгдэж, Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Хаврын улс төр эхэлнэ: Чуулган нээгдэж, Засгийн газар ээлжит бусаар хуралдана

УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш /2026.03.16/ 10:00 цагт нээлтээ хийх гэж байна. Чуулганы нээлтээс өмнө буюу 09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригдахаар болов. 

Харин 10:00 цагт эхлэх УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, парламентад хандан үг хэлэхээр товлогджээ. Түүний зүгээс парламентын сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг онцлон хөндөх төлөвтэй байна.

Учир нь Ерөнхийлөгчийн санаачилгаар ёс зүйн ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг бий болгох хуулийн төслийг боловсруулж, парламентад өргөн бариад байгаа юм. Хэрэв уг зохицуулалт батлагдвал УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн хяналт илүү чангарна гэж үзэж буй.

Ийнхүү хаврын чуулган эхлэхийн өмнөхөн Засгийн газрын түвшинд сайд нарт хариуцлага тооцож, нөгөө талд парламентын ёс зүй, хариуцлагын асуудал улс төрийн гол сэдэв болох төлөвтэй байна. Шинэ долоо хоног, шинэ чуулган ийнхүү улс төрийн идэвхжлийг эхлүүлж, хаврын улс төрийг “халаах” эхний дохио болж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Хаврын чуулган

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна