ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх хүсэлтийг Хур, Дан системээр хүлээн авна

Төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх хүсэлтийг Хур, Дан системээр хүлээн авна

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор түрээсийн орон сууцны хөтөлбөр, эрх зүйн баримт бичгүүд хүчингүй болсноор иргэдийг төрийн орон сууцанд хамруулах эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байсан. Харин энэхүү журам батлагдсанаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд ил тод байдлаар хөлслүүлэх, өмчлүүлэх, дахин төлөвлөлтийн иргэдийн газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих, түр суурьшуулах эрх зүйн орчин бүрдэж байна.

Журмын хүрээнд төрийн өмчийн орон сууцанд иргэдэд 4 үндсэн хэлбэрээр ашиглуулах зохицуулалтыг тусгасан. Үүнд:

Нэгдүгээрт, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслүүлэх хэлбэр. Энэ нь орон сууцны нөхцөл хамгийн шаардлагатай бага, дунд орлогтой иргэдийг эхний ээлжид орон сууцанд хамруулах зорилготой.

Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр. Уг хэлбэр нь орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй иргэд эхлээд түрээсээр амьдарч, тодорхой хугацаанд хуримтлал бүрдүүлсний дараа орон сууцаа өмчлөх боломжтой болно. 

Гуравдугаарт, дахин төлөвлөлтийн хүрээнд газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих зохицуулалт. Энэ нь гэр хороолын дахин төлөвлөлтийг илүү бодитой урагшлуулах чухал арга хэлбэр юм. 

Дөрөвдүгээрт, дахин төлөвлөлтийн үед иргэдийг орон сууцаар түр хангах. Тус хэлбэр нь дахин төлөвлөлтийн төсөл гацахгүй, иргэдийн эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдэнэ.  

Мөн Журмаар залуу гэр бүл, төрийн албан хаагч, ахмад настан, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг зорилтот бүлгийн иргэдийг тодорхой квотоор хамруулах зохицуулалтыг журманд тусгасан. 

Квотын хэмжээг тогтоохдоо нийгмийн бодит хэрэгцээ болон өмнөх жилүүдийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бодит судалгаан дээр үндэслэн тодорхойлсон. Тухайлбал, өмнө нь Төрийн албан хаагч ангилалд 25%-ийн квот байсан бол шинэ журмаар Төрийн үйлчилгээний буюу эмч, багш нарын хамрагдах квот 20%, бусад төрийн албан хаагчид 15% буюу нийт Төрийн албан хаагчид 35% болж нэмэгдүүлсэн. Мөн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 20% байсныг нийт 28% болгож, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлээд байна.

Харин олон хүүхэдтэй гэр бүлийн квотын хэмжээг өмнөх түрээсийн орон сууцны хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэдийн бодит мэдээлэл, эрэлтийн түвшинг харгалзан үзэж тодорхой хэмжээнд бууруулсан. Өөрөөр хэлбэл, тухайн ангилалд хамрагдах хүсэлт болон бодит хамрагдсан иргэдийн тоонд үндэслэн квотын хэмжээг тэнцвэржүүлсэн.

Ингэснээр орон сууцны хэрэгцээ илүү өндөр байгаа бүлгүүдэд боломжийг нэмэгдүүлж, квотын хуваарилалтыг бодит нөхцөл байдалтай уялдуулан тогтоосон гэж хэлж болно.

Түүнчлэн иргэдийг орон сууцанд хамруулах сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн системд тулгуурлан ил тод, нээлттэй хэрэгжүүлэх боломжтой болсон.

Журмаар төрийн өмчийн орон сууцны түрээсийн үнийг зах зээлийн үнээс хамаагүй доогуур, иргэдийн орлогод нийцсэн байдлаар тогтоохоор тусгасан. Түрээсийн үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон орон сууцны талбайн хэмжээнд уялдуулсан аргачлалаар тооцно. 

Жишээлбэл, төрөөс хэрэгжүүлж буй “Ногоон нуур-1008” айлын орон сууцны түрээслэх үнэ 594,000-653,400 төгрөг байхад тухайн бүсэд 50–60 м²-тай 2 өрөө байр 1,500,000-1,800,000 төгрөгийн өртөгтэй байна. 

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр “Ногоон нуур-1008 айл”, “Солонго-1,2”, “Залуус-1” зэрэг төрийн орон сууцны төслүүдэд иргэдийг хамруулах ажлыг нэгдсэн журмаар хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна