ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

ҮХЦ Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийг зургаан жилээр 1 удаа сонгоно гэсэн заалттай Ерөнхийлөгчийн тухай хууль зөрчилдсөн гэж үзлээ

ҮХЦ Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийг зургаан жилээр 1 удаа сонгоно гэсэн заалттай Ерөнхийлөгчийн тухай хууль зөрчилдсөн гэж үзлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

 

Тус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “... 4 жил ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргав. Уг дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... 4 жил ...” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ҮХЦ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна